Тендерийн гэрээ

Бараа бүтээгдэхүүнийг тендерийн гэрээнд заагдсан тоо хэмжээ, үнийн дүнгээр эхлэх дуусах огнооны мужид борлуулалт хийх модуль. Одоогоор “Тимус Фарм ХХК” дээр ашиглагдаж байна.

Гэрээ бүргэх

Тендерийн гэрээ нь Үндсэн мэдээлэл, Барааны мэдээлэл, Борлуулах хуваарь , Борлуулах багц гэсэн үндсэн 4 хэсгээс бүрдэнэ

1. Үндсэн мэдээлэл

  • Нэр: Тендерийн нэр болон багцын дугаар

  • Харилцагч: Системд бүртгэлтэй харилцагчдаас сонгох талбар. Тухайн тендерийн гэрээ байгуулсан харилцагчийг сонгоно.

  • Эхлэх огноо: Гэрээний эхлэх огноо

  • Дуусах огноо: Гэрээний дуусах огноо

  • Агуулах: Системд бүртгэлтэй агуулахын жагсаалтаас сонгох. Тухайн тендерийн гэрээний борлуулалт хийгдэх агуулах.

  • Тендерийн төрөл: Дотоод, Гадаад компаний гэх 2 боломжтой

../../_images/create_tender.png

Note

Сар бүр тендерийн багц үүсгэх үед зөвхөн Агуулах талбарт сонгосон агуулахаас борлуулах боломжит үлдэгдэл тооцно.

2. Барааны мэдээлэл

Тендерийн гэрээгээр борлуулах бараануудын мэдээллийг оруулна.

  • Бараа: Системд бүртгэлтэй барааны жагсаалтаас сонгоно

  • Нэр: Сонгогдсон барааны нэр автоматаар бөглөгдөх бөгөөд өөрчилж болно.

  • Үндсэн үнэ: Барааны систем дэх үнэ

  • Тоо хэмжээ: Гэрээнд заагдсан борлуулах тоо хэмжээ

  • Хэмжих нэгж: Гэрээгээр борлуулах хэмжих нэгж.

  • Нэгж үнэ: Гэрээнд заагдсан борлуулах үнэ

  • Нийт үнэ: Нэгж үнэ * Тоо хэмжээ

Note

Тендерийн гэрээ баталсаны дараа барааны нэгж үнийг засах боломжгүй.

3. Борлуулалтын хуваарь оруулах

Тухайн барааг тендерийн хугацаанд нийлүүлэх хуваарийг өдөр өдрөөр оруулна.

  • Огноо: Борлуулалт хийх огноо

  • Борлуулах тоо: Тухайн огноонд борлуулалт хийх тоо.

  • Хүргэсэн тоо: Борлуулалтын захиалгын хүргэлт хийсэн тоо. /дууссан төлөвтэй хүргэлтийн тоо/

  • Орлох бараа: Барааны үлдэгдэл хүрэлцэхгүй үед орлуулах боломжтой ижил төстэй бараа

  • Тоо: Орлох барааны тоо хэмжээ.

  • Борлуулсан эсэх: Борлуулалтын захиалга үүсгэсэн эсэх

Note

Борлуулалт хийх огноо нь тендерийн эхлэх дуусах огнооны мужид байх ёстой.

Note

Нийт борлуулах тоо нь = Борлуулах тоо + Орлох барааны тоо байна.

../../_images/create_plan.png

4. Багц тооцоолох

Багц тооцоолох коммандыг ажиллуулсанаар Борлуулалтын хуваарийн дагуу үүссэн бараануудыг өдөр өдрөөр багцлан Нийлүүлэлт хийх багц үүснэ.

Note

Багц тооцоолох комманд нь мөн бараануудын борлуулсан хувь, борлуулсан тоо хэмжээг тухай тендерийн гэрээнээс үүссэн борлуулалтын захиалгуудын төлөв, хүргэлтийн тоог тооцоолж шинэчлэдэг.

Тендер батлах

Тендерийн гэрээг баталсаны дараа Багц тооцоолох боломжтой болно. Тендерийн менежер эрхтэй хэрэглэгч зөвхөн батлах эрхтэй байна.

Борлуулалтын захиалга үүсгэх

Багц тооцоолсоноор борлуулах багцууд үүсэх бөгөөд тухайн багцын мөр дээр байгаа Борлуулалтын захиалга үүсгэх коммандаар ажиллуулна.

  • Багц: Багцын дугаар /автомат/

  • Харилцагч: Тендерийн гэрээ анх үүсгэхэд сонгосон харилцагчаас өөр харилцагч сонгож болно.

  • Барааны мэдээлэл: Борлуулах хуваарийн дагуу автоматаар мөрүүд үүсэх бөгөөд тоо хэмжээ өөрчлөх болон бараа хасч болно.

Note

Тоо хэмжээ болон бараа хассан тохиолдолд Багц тооцоолох коммандыг дахин ажиллуулсанаар үлдсэн тоо хэмжээгээр дахин багц үүснэ.

Warning

Борлуулах хуваарийн огноо болоогүй байхад Борлуулалтын захиалга урьдчилж үүсгэх боломжгүй байна.

../../_images/create_so.png

Тайлан

Тайлангийн формат – пибот

Үзүүлэлтүүд:

  • Тоо ширхэг

  • Нэгж өртөг

  • Нийт үнэ /НӨАТ-тэй/

  • Нийт үнэ /НӨАТ-гүй/

  • Нийт өртөг

  • Нийт ашиг (=Нийт НӨАТ-гүй үнэ – Нийт өртөг)

  • Ашгийн хувь (=Нийт ашиг/Нийт өртөг)

  • Гүйцэтгэлийн хувь (Тайлангийн хугацааны тендерийн гэрээний төлөвлөлттэй нийлүүлсэн тоо ширхэг харьцуулсан хувь)

Бүлэглэх:

  • Харилцагчаар

  • Багц

  • Бараа

  • Нийлүүлэгч

../../_images/report.png

Хэрэглэгчийн эрхүүд

  • Тендерийн мэргэжилтэн – Тендерийн гэрээ бүртгэх, тайлан харах эрхтэй байна.

  • Тендерийн менежер – Тендерийн гэрээ бүртгэх болон батлах, тайлан дээр өртөг харах эрхтэй байна.

Техникийн нэр

bumanit_tender

Уялдаа холбоо

sale үндсэн борлуулалтын модуль
stock үндсэн агуулахын модуль