Bumanit eBarimt.mn Integration

Техникийн нэр

bumanit_ebarimt

Уялдаа холбоо

sale bumanit_account bumanit_stock

Тайлбар

Монгол улсын НӨАТ-ын eBarimt.mn системтэй интеграци хийх модуль

Системийн ерөнхий тохиргоо

Удирдлага => Тохиргоо эрхтэй хүн модулийн бүх тохиргоог хийх боломжтой

../../../_images/frame12.png
  1. eBarimt-тай холбогдох: идэвхижүүлснээр bumanit_ebarimt модуль сууна.

Note

Дээрх сонголтыг идэвхигүй болгосноор bumanit_ebarimt модуль устаж системд бүртгэгдсэн бүх eBarimt.mn-н датаг устгах тул болгоомжтой харьцана уу!!!

  1. Vat Send Type: eBarimt.mn-г нэхэмжлэхээс илгээх эсвэл төлбөрөөс илгээхийг шийднэ.

  2. Борлуулалт дээр ТТД-г заавал шаардана: Борлуулалтын мөр болгон дээр НӨАТ-ын татвар оруулахыг шаардана.

  3. Борлуулалт дээрх ТТД-г шалгах: Борлуулалт дээрх татвар төлөгчийн дугаарыг шалгана.

  4. Auto sync Sales Invoice to eBarimt: Нэмэмжлэл батлах үед автоматаар eBarimt.mn уруу илгээнэ

Татварын тохиргоо

../../../_images/frame22.png
  1. иБаримт PosAPI-руу борлуулалт илгээгдэнэ: тохиргоог идэвхижүүлснээр тус татвар сонгосон борлуулалтын мөрүүдийг eBarimt.mn уруу илгээнэ.

  2. иБаримт татварын төрөл: татварын илгээх төрөл

Note

  • Татварын илгээх төрөл нь “Normal VAT”, “VAT Zero %”, “VAT Free” гэсэн сонголтуудтай.

  • “Normal VAT” - энгийн НӨАТ-ын татвар гэж илгээнэ.

  • “VAT Zero %” - харилцагчийн eBarimt.mn уруу илгээх ТТД-г 2000000-тай болгож татварын хувь тооцохгүй.

  • “VAT Free” - харилцагчийн eBarimt.mn уруу илгээх ТТД-г 3000000-тай болгож татвараас чөлөөлөгдсөн борлуулалтаар илгээнэ.

Төлбөрөөс eBarimt.mn уруу илгээх

../../../_images/frame31.png

Note

  • Төлбөр батлагдах үед автоматаар илгээхгүй.

  • Төлбөрөөс eBarimt.mn уруу илгээхэд татвар дээрх болон системийн тохиргоонууд хамаарахгүй бөгөөд татварын төрлийг “Normal VAT” гэж үзэн төлбөрийн дүнг 1.1-т хувааж илгээнэ.

  • Харилцагч дээр тохируулсан ТТД-с хамаарч хувь хүн эсвэл байгууллага гэдгийг шийднэ.

  • Зөвхөн нэхэмжлэхтэй тулгагдсан захиалагчийн төлбөр төлөлтийг eBarimt.mn уруу илгээнэ.

  • Илгээгдсэн төлбөрийн баримтыг имэйлээр харилцагч уруу илгээх шинэ боломж (Доорх зурагт үзүүлэв).

../../../_images/frame41.png

Нэхэмжлэхээс eBarimt.mn уруу илгээх ойлголтууд

  1. Борлуулалттай холбоотой нэхэмжлэхийн холбоотой борлуулалт дээр ТТД байвал борлуулалтын ТТД-аар eBarimt.mn уруу илгээнэ эсрэг тохиолдолд харилцагч дээр тохируулсан ТТД-ыг илгээнэ.

  2. eBarimt.mn уруу илгээх ТТД 1000000-тай байвал eBarimt.mn уруу илгээхгүй.

  3. eBarimt.mn уруу илгээх ТТД нь 1000000-с ялгаатай 7 оронтой тоо байвал байгууллага эсрэг тохиолдолд хувь хүн гэж илгээнэ.

Note

  • Харилцагчийн ТТД-г 1000000 гэж тохируулсан боловч борлуулалтын ТТД дээр ЬЬ000000 гэсэн утга оруулвал эцсийн хэрэглэгчээр илгээнэ эсвэл 1000000-с ялгаатай 7 оронтой тоо оруулвал байгууллага гэж илгээнэ.

  • Харилцагчийн ТТД-д дурын хувь хүний регистер эсвэл албан байгууллагын регистер тохируулсан бөгөөд борлуулалтын ТТД-д 1000000 гэж оруулвал eBarimt.mn уруу илгээхгүй.

../../../_images/frame52.png

Хувь хүний регистерийн дугаараар татвар төлөх боломжтой шинэчлэлтийн хөгжүүлэлт

Note

Дээрх логикуудтай зөрчилдөх тохиолдол нь eBarimt.mn уруу илгээх ТТД нь хувь хүний регистерийн дугаар байвал “Is Vat Organization” талбар харагдах бөгөөд тухайн талбарыг идэвхижүүлснээр харилцагчийг хувь хүний регистерээр нь байгууллага гэж татвар уруу илгээнэ.